Мэдээ

“ӨВ, аймгийн “Аялал жуулчлалын бүс нутгийн байгальд тархсан хур хог хаягдлыг түүж цэвэрлэх арга хэмжээ.”

ХОГ ХАЯГДАЛ ТҮҮХ МАРШРУТ

ТОВЧ ХӨТӨЛБӨР

  • ШУРАНГЫН УЛААН ЦОХИО - ХҮЙСИЙН НАЙМАН НУУРЫН ХӨНДИЙ
  • ХӨХ ДАВАА - ЦАГААН АЗАРГЫН НУУР - БӨӨРГИЙН ХӨНДИЙ
  • ӨНДӨР ХЯСАА - ОРХОН ГОЛЫН ХӨНДИЙ
  • УЛААНЦУТГАЛАН - ОРХОНЫ ХҮРХРЭЭ ОРЧИМ
  • ТӨВХӨН ХИЙД ОРЧИМ - ҮҮРТИЙН ТОХОЙ - ОРХОН ГОЛЫН ХӨНДИЙ
  • ХАРХОРИН СУМ ОРЧИМ - ЭЛСЭН ТАСАРХАЙ

Ковид-19 буюу коронавирус цар тахлын улмаас дэлхийн улс орнууд хилээ хааж олон улсад зорчих боломжгүй болсноос манай улсын ард иргэд  дотооддоо, эх орноороо аялаж, зугаалах нь ихэссэн билээ. Үүний улмаас дотоодын аялагчид байгальд олон салаа зам гаргаж, хаа хамаагүй газар хоноглож,  чанга дуу чимээ гаргаж  зэрлэг ан амьтдыг үргээн дайжуулж, байгальд хортой хог хаягдал хаях зэрэг байгалийг ихээр сүйтгэж, бохирдуулж байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор Өвөрхангай аймгийн “Аялал жуулчлалын бүс нутгийн хог хаягдлын менежментийг сайжруулах нь” хэлэлцүүлгийн хүрээнд “Дэлхийн өв Орхон Голын Нүүдэлчид” Аялал Жуулчлалын Холбоо санаачлан аймгийн Аялал жуулчлалын бүс Уянга, Бат-өлзий, Хужирт, Хархорин сумдын байгалийн сайхан тогтоц бүхий нутагт аялагчид ихээр төвлөрч байрлан хонож, өнждөг газрууд болон Аялал жуулчлалын зам маршрутын дагуух Ой мод, гол нуур, Асга хадны байгальд тархсан хог хаягдлыг түүж цэвэрлэх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Уг арга хэмжээг  2022 оны 05-р сарын 10-ны орчим  МУБИСургуулийн Спорт Аялал Жуулчлалын ангийн 2,3-р курсийн оюутан залуусыг дайчлан АЖХТөв, ӨВ, аймгийн БОАЖГазар, ОХТХГХЗахиргаа, дээрх сумдын ЗДТГазар хамтран байгаль хамгаалагч нар, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг малчдын нөхөрлөл, жуулчны баазын төлөөллүүдийг  хамруулан нэгдсэн байдлаар зохион байгуулна.