Мэдээ

Улаанцутгалангийн мөсөнд авирах фестивал

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад эрчимтэй хөгжиж буй “ICE CLIMBING” буюу мөсөнд авирах спорт нь Монголдоо шинэлэг зүйл бөгөөд Монголын уулын спорт сонирхогчдоос анх санаачлан байгалийн мөсөнд авирах тэмцээнийг Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын нутагт орших Улаанцутгалангийн хүрхрээний хөлдсөн мөсөнд авирах “Өвлийн Фестивал”-ыг жил бүрийн 12 сард зохион байгуулдаг билээ.

Уг фестивал нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүнд түшиглэсэн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, Аялал жуулчлалын улиралыг уртасгах зорилтод хүрээнд төр, хувийн байгууллагууд оролцсон өргөн хүрээтэй тэмцээн уралдаан болдог.

Тэгвэл энэ жилийн мөсөнд авирах өвлийн фестивал тун удахгүй 2021 оны 12-р сарын 04-05нд зохион байгуулагдах бөгөөд арга хэмжээний үеэр  байгалийн мөсөнд авирах Улсын Аварга шалгаруулах тэмцээн болох ба эрэгтэй, эмэгтэй, сонирхогчид гэсэн 3 төрөл тэмцээн уралдаан зохиох юм байна.

Зохион байгуулагдах газар:

  • Бат-өлзий сумын нутаг “Улаанцутгалан” /Бат-өлзий сумаас баруун тийш 30км/

Ивээн тэтгэгч:

  • Байгаль орчин, Аялал жуулчлалын яам

Зохион байгуулагчид:

  • Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх БОАЖГазар,
  • Mongolia Expeditions ХХК
  • Монголын Уулын холбоо
  • Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын холбоо.