Аяллын үзмэрүүд:
Улаанбаатар – Занабазарын нэрэмжит дүрслэх урлагын музей – Элсэн тасархай – Их, Бага Монгол уул – Ширээт цагаан нуур – Монгол нутгийн хүйс цэг – Өндөр гэгээний Өвгөн суварга – Сэрүүн булаг – Есөн Зүйл сум – Сангийн далай нуур – Арвайхээр – Занабазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн – Батөлзий сум – Улаанцутгалан – Төвхөн хийд – Баруун хүрээ – Эрдэнэзуу хийд – Хөгнө тарнийн хийд – Улаанбаатар.

Аяллын  төрөл:
Байгаль, Түүх, соёл, шашин мөргөлийн аялал

Аяллын хугацаа: 4 өдөр, 3 шөнө

Аялал нийт:  1650 орчим киломер

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР

Үзэх газрууд: Улаанбаатар хот, Занабазар музей, Элсэн тасархай, Их, Бага Монгол уул, Ширээт цагаан нуур, Монгол нутгийн хүйс цэг, Өндөр гэгээний өвгөн суварга, Сангийн далай нуур, Арвайхээр хот /90км орчим аялна/

Занабазарын нэрэмжит дүрслэх урлагын музей:
Өндөр гэгээн Занабазарын дурсамж музей нь аймгийн Төв Арвайхээр хотод орон нутгийг судлах музейн дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг. Өндөр гэгээн Занабазарын дурсамж музейг 1995 онд Занабазарын мэндэлсний 360 жилд зориулан байгуулсан юм.

Элсэн тасархай:
Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хаан уулын баруун талаар сунаж тогтсон 80 км орчим урт элсэн манхан юм. Төв зам элсэн манханг хоёр хувааснаар өмнөд хэсэг нь Монгол элс, хойд хэсэг нь Хөгнө Тарнын элс гэж нэрлэгддэг. Тарнын голын нөлөөгөөр тогтсон элсний чийгэнд бургас, хайлаас, яргай зэрэг бутлаг ургамал ургана. Хойд талд нь Хөгнө хаан хэмээх хадат уул, урд талд нь  Их Монгол хэмээх Монгол орны хүйс цэгийг баримжаалах уул оршино. 

Их, Бага Монгол уул:
Хангай нурууны салбар уулсын төгсгөлд Бүрд сумын төвөөс зүүн хойшоо 25 км орчим зайд оршдог. Д.т.д 1675 м өргөгдсөн, баруун, зүүн, өмнөд талаар нь элсэн манхнууд тогтсон байгалийн өвөрмөц тогтоцтой. Их Монгол ууланд улиас, бургас, халайс, улиангар, манхан элсэнд нь монос цэцэглэн, мойл, нохойн хошуу, тэхийн шээг зэрэг  амтат жимс, мөнх ногоон арц болон бэлчээрийн олон төрлийн ургамалтай. Энэ уулын өвөрт түүх домогт Ширээт цагаан нуур, Сүм толгой болон эртний шар бүсийн хотын туурь бий. Хангай нутгийн элсэн бүрхүүл нь гол, булаг, шанд бүхий энэ уулын орчин нь онцгой сонин, үзэсгэлэнтэй бөгөөд аялал жуулчлал хөгжүүлэх өргөн бололцоотой.

Ширээт цагаан нуур:
Их Монгол уулын өвөр буюу ширээт цагаан нуурын хөвөөнөө Өндөр Гэгээнийг Жавзандамба хутагтад залж, дайхыг нь үргээж халхын дөрвөн аймгийн язгууртнууд цугларч их баяр ёслолхийж, анхны Даншиг наадамболсон газар. Мөн энэ газар Монголын анхны нийслэлийг Өргөө нэртэйгээр Өндөр гэгээн Занабазар байгуулжээ. 

Монгол нутгийн хүйс цэг:
Монгол орны Төв цэгийн байршилтыг 1979 онд газарзүйн ШУ-ны доктор, профессор Ш.Шагдар анх тодорхойлсон юм. 

Өндөр гэгээний Өвгөн суварга Есөн Зүйл сум:
Түшээт Хан Гомбодоржийн Хатан Ханджамц 1634 оны намрын адаг сарын 24-ны дагинас чуулах дүйцэн өдөр нэгэн сайхан хүү мэндэлсэн нь Өндөр Гэгээн Занабазар байжээ. Хувилгааны хүй цөвөлж, хэдүүгээр намар оройн сэрүүн унасан цаг байсан ч үзэсгэлэнт цэцэгс зун мэт урган дэлгэрч байсан домогт буйран дээр нь нэгэн суврага бүтээсэн нь Өндөр Гэгээний Өвгөн суврага хэмээн нэрлэгдэн алдаршаад, нэгэн их шүтээний орон болсон юм. Тэр үед усан зүйл гэж нэрлэдэг байсан тэр нутаг Гэгээн хувилгааны мэндэлсэн эцгийн Өргөөнйи буйранд ургасан тэр үзэсгэлэнт төгс тансаг үнэрт есөн зүйлийн цэцэгсийг бэлэгдэн биширч хожмоо Есөн Зүйл хэмээн нэрлэх болжээ. 

Сэрүүн булаг:
Энэхүү байгалийн үзэсгэлэнт газар нь Өндөр Гэгээн Занабазарын хүүхэд ахуй цагтай салшгүй холбоотой түүхэн газар юм. 

Сангийн далай нуур:
Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт орших Сангийн далай нуур нь Улаанбаатар хотоос 370 км,аймгийн төв Арвайхээр сумаас 65 км зайд орших Монгол орны төвийн хэсгээр нүүдэллэх нүүдлийн шувуудын цугладаг томоохон давст нуур юм.

Арвайхээр Занабазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн:
Өндөр Гэгээн Занабазарын 12 метр өндөр хүрэл хөшөө бүхий цогцолборыг XYII жарны “Илжиг” хэмээх цагаагчин туулай жилийн намрын тэргүүн сарын улаан бич сарын шинийн 15-ны билэгт сайн цагаан морь өдөр Монголын ард түмнээ зориулан түүний төрөлх нутаг Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод бүтээн залсан юм.

Хоноглох байр:
Зочид буудал, Жуулчны бааз, Майхан

Үзэх газрууд: Үүртйн тохой, Улаанцутгалан /180км орчим аялна/

Үүртийн тохой:
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төвөөс зүүн хойш 18 километр зайд орших Орхоны хүрхрээнээс зүүн тийш Хужирт орох замд тааралдах ханан хад бүхий хавцлыг Үүртийн тохой гэдэг. Далайн төвшнөөс дээш 1630 метр өндөр. Энд дотрын өвчинд тустай нүүрсхүчлийн хий бүхий исгэлэн хүйтэн рашаан байдаг. Анх Хүүртийн тохой гэдэг нэртэй байжээ. Энэ тухай олон янзын домог бий. Түүний нэг нь, эрт үед Үүртийн тохой нь Үйлтийн тохой гэдэг нэртэй байжээ. Учир нь Галдан бошигт олзолж авсан цэргүүдээ Үйлтийн тохойн хавцлын эрэг дээрээс шахан унаган хороодог байжээ. Нөгөө нэг домог нь Галдан бошигт Өндөр гэгээн Занабазарыг барихаар Төвхөн хийдэд ирэх замд нь Орхон гол гэнэт үерлэн Галдан бошигтын цэргүүд олноороо усанд үйж үхжээ. Үхсэн цэргүүдийн хүүр Үүртийн тохойд овоорон гарч ирсэн тул Хүүртийн тохой гэж нэрлэжээ. Энэ хэллэг сунжирсаар Үүртийн тохой болсон гэх. Энэ үйл явдлын дараа Манжийн хаан Өндөр гэгээн Занабазарыг аварсан Орхон голд “Түшээ гүн” цол олгож, Улаан цутгалангийн тогоонд жил бүр 100 лан цагаан мөнгө өргөж байх зарлиг гаргасан хэмээдэг. Социализмын үед бурханы шашныг хавчин хаахад нутгийн ард түмэн бурхан тахил зарим эд хөрөнгөө энэхүү Улаан цутгаланд өргөл болгон өргөсөн гэдэг. Бас нэгэн домогт, Улаан гол нь анх цутгалан болж урсах усгүй, зөвхөн хайрга байсан гэх. Цэрэг дайны үед Монголын хэдэн цэрэг гамингуудад хөөгдөн амь дүйж яваад Улаан голын хайрган дээгүүр гарсан гэнэ. Тэдгээр монгол цэрэг дунд нэгэн ном эрдэмтэй цэрэг явсан гэх бөгөөд мөнөөх цэрэг “Улааны гол минь улаанаар урс” хэмээн дуу алдан орилжээ. Гэтэл улаан голын дагуу улаанаараа эргэлдсэн үерийн ус орж ирэн гамин цэргүүдийг аван одсон гэнэ. Тэр үерт үйж үхсэн цэргүүдийн хүүр Үүртийн тохойд ирж хуралдсан учир Хүүртийн тохой гэдэг нэртэй болжээ. Хожим нь олон хүний хүүр оршсон энэ газарт байнга хүн мал эндээд байхаар нь нэрийг нь өөрчилж Үүртийн тохой болгосон хэмээдэг. Орхон гол нь Улаан эргийн тохой гэдэг газраас Үүртийн тохой хүртэл тасралтгүй 10-25 метрийн өндөр хавцлаар 60 гаруй километр зам туулан урсдаг.

Батөлзий сум Улаанцутгалан:
Өвөрхангай аймгийн Батөлзий сумын төвөөс баруун зүгт 28 км-т Улаан Цутгалангийн хүрхрээ нь 24 м өндрөөс буудаг, 5-7 метр орчим өргөнтэй. 20 мянган жилийн өмнө газар хөдлөлт галт уул дэлбэрэлтээс үүссэн энэхүү хүрхрээ нь Орхон голын цутгал Улаан голын адагт байдаг тул Улаан цутгалангийн хүрхрээ нэртэй болсон. Улаан Цутгалагийн хүрхрээ нь 11 сарын сүүлийн хагаст хөлдөж 3-р сарын суул үе хүртэл дунджаар 130 хоног мөсөн баринтагаа барьдаг. Улаан Цутгалангийн хүрхрээний мөсөн хананы өндөр 24 метр, 85-90 градус эгц тул мөсөн авиралтын WI5 /water ice/ ангилалд хамааруулан жил бүрийн 12 сард мөсөн авиралтын улсын уралдаан, тэмцээнийг зохион байгуулж байна. Өвөл хүрхрээнд авирах хэд хэдэн мөсөн хана үүсдэг тул мэргэжилийн болон сонирхогчдын түвшинд авиралт хийж байна.

Хоноглох байр:
Жуулчны бааз, Малчин айлын зочны гэр, Майхан

Үзэх газрууд: Төвхөн хийд, Хархорин, Эрдэнэ-зуу /320км орчим аялна/

Төвхөн хийд:
1653-1656 онд Өндөр гэгээн өөрийн шавь нартайгаа байгуулсан бүтээлийн сүм юм. Энэ хийддээ Өндөр гэгээн өөрийн бүтээлээ хийж байсны дотор 1686 онд алдарт соёмбо үсгээ зохиожээ.

Баруун хүрээ:
Өндөр гэгээн 1647 оны гал гахай жил Сарын гол хэмээх газар “ Бүхнийг номготгогч” хэмээх буддын шашны хийд Баруун хүрээ буюу Шанхын хийдийг байгуулжээ. Энэ хийд нь эвдэрч сүйрсэн байсан боловч сэргээн засварлагдсан юм. Тус хийдэд Өндөр гэгээний хүүхэд ахуй үеийн дээл, номын хувцас нь хадгалагдаж байна. 

Эрдэнэзуу хийд:
108 суврагаар 400-400м хүрээлэгдсэнбуддын шашны том хийд юм. 1770-аад оны үед 62 сүм дуган, 500 гаруй барилга байгууламжтай Энэтхэгийн Дорждан, Түвдийн Лхас хоёртой түүх соёлын дурсгал, ач холбогдолоороо дүйцхүйц ариун нандин газар байсан. Өндөр гэгээний үед Эрдэнэ-Зуу хийд нь 10000 гаруй лам ном хурдаг Азийн томоохон буддын хийдүүдийн нэг байжээ. Өндөр гэгээний өргөө улсын нийслэлийн суурийг тавихад төр улсын голомт өргөөг Эрдэнэ зуугийн хашаанаас нүүлгэж Өндөр гэгээний өргөө буюу төр шашны ордныг Хутагтын өргөөтэй хамт Эрдэнэ зуугийн баруун талд байгуулж байжээ.

Хоноглох байр:
Зочид буудал, Жуулчны бааз, Гэр буудал, Майхан

Үзэх газрууд: Хөгнө тарнийн хийд, Улаанбаатар хот /470км орчим аялна/

Хөгнө тарнийн хийд:
Хөгнөхаан ууланд Өвгөн, залуу хийд, Мойлтын амны хойд талд Сэнжит цохионд хүрэл зэвсгийн үеийн хадны сүг зураг, янгирын зураг, Ямаатын цагаан хөтлийн ар талын хаданд янгир, чоно, бугын зураг, Элсэн тасархайн зүүн хажууд боржин чулуун 2 хөшөө, Маанийн хадны маань үсэг, Ташуугийн өвөлжөө хэмээх газарт олон тооны булш бий. Хөгнөхаан уулыг эрт дээр үеэс шүтэн хамгаалж ирсэн бөгөөд Тахилгын овоо, Сантын овоо, Бага ханы овоо хэмээх тахилга үйлддэг газруудтай. Хөгнө хаан ууланд Рашааны, Хийдийн, Худгийн, Бяцхан булгийн, Цэцэрлэгийн, Ханхарын, Самарт, Баялаг гээд үзэсгэлэнт сайхан амууд бий. Хөгнөхаан уул нь хад асга, ой шугуй гээд байгалийн үзэсгэлэн бүрдсэн уул учраас Монголын түүхэн кино болох “Мандухай сэцэн хатан” киноны зураг авалтыг энд зохион байгуулжээ. Домгоос өгүүлбэл, Хөгнөхаан уулын нэр нь нэгэн түүхэн явдалтай холбоотой юм. Ойрд Халх хоёр зөрчилдөн байх тэр цагт Ойрдын Галдан хаан Халхын өндөр гэгээн Г.Занабазарыг хайж энэ уулын ойр тойрноор явж байгаад энэхүү Хөгнөхаан уулын Хийдийн ам хэмээх газарт нэгэн зүйл нарны гэрэлд гялалзахыг олж харжээ. Энэ наранд гялалзсан зүйл нь Өвгөний хийдийн алтан ганжир байсан бөгөөд Халхын лам нар Галдан хаанаас айгаад энэ сүмд нуугдсан байсан юм. Галдан хаан сүмийг нурааж нуугдсан лам нарыг бариулж ирээд бүгдийнх хүзүүгээр оосорлож хонь хөгнөж байгаа юм шиг хөгнөж байгаад боож алсан гэдэг. Тэр түүхээс үүдэн энэ уул Хөгнөхаан гэж нэрлэгдэх болжээ.

Аяллын зардалд багтсан

  • Тун удахгүй ...
  • Тун удахгүй ...
  • Тун удахгүй ...
  • Тун удахгүй ...
  • Тун удахгүй ...

Аяллын зардалд багтаагүй

  • Тун удахгүй ...
  • Тун удахгүй ...
  • Тун удахгүй ...
  • Тун удахгүй ...
  • Тун удахгүй ...
  • Тун удахгүй ...