Аяллын үзмэрүүд:
Энэ аялалд зөвхөн мориор болон явганаар явбал илүү тохиромжтой байдаг. Учир нь Хангайн нурууны баруун урд хэсэгт, далайн түвшингээс 2700-3165 м өргөгдсөн галт уулсын дунд галт уулын дэлбэрэлт, тектоник хагарал, суултын дунд үүссэн цар хэлбэрийн хүнхэр газарт Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Онон, Дөрөө, Баян-Уулын нуур зэрэг хоорондоо газрын гүний судлаар холбогдсон цэнгэг усны их нөөц бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой Найман нуур байдаг.

Аяллын  төрөл:
Тусгай сонирхолын аялал. Мориор болон явганаар галт уулсын дунд орших олон нууруудаар аялана.

Аяллын хугацаа: 4 өдөр, 3 шөнө

Аялал нийт: 1200 орчим киломер

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР

Үзэх газрууд: Элсэн тасархай, Арвайхээр хот, Морины их Шүтээн, Шурангийн “Улаан Цохио” /570км орчим аялна/

Арвайхээр
Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу, хожмын Цэцэрлэг мандал аймгийн Арвайхээрийн хошууг 1707 онд сайн ноён Жамбын 2 дугаар хүү Цэрэндашид Сайн ноёны хошуунаас хошуу таслан өгч байгуулжээ. 1726-1727 оны үед Ганданпунцоглин хийд анх удаа Дэлгэрэхийн эхэнд модон дуган барьж, суурьшсанаар Арвайхээр хотын үүсэл хөгжлийн эхлэлийг эрдэмтэн, мэргэд тодорхойлсон байдаг. 1957 онд Дэлгэрэх сумын 1 дүгээр багийг өөрчлөн 6 хоринтой хороо захиргааг, БНМАУ-ын АИХурлын Тэргүүлэгчдийн 1963 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 196 дугаар зарлигаар Арвайхээр хороог *Хот*, Монгол Улсын Их Хурлын 1994 оны 05 дугаар сарын 6-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Өвөрхангай аймгийн төвд Арвайхээр сум байгуулж, төв нь Арвайхээр хот байхаар тус тус шийдвэрлэжээ. Улаанбаатар хотоос 430 км алслагдсан, хотын доторх авто замын сүлжээ, тээвэр холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, нийслэл Улаанбаатар хоттой засмал замаар холбогдсон. Аймгийн Засаг даргын 1995 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 89 дүгээр захирамжаар сумын ЗДТГазрын РД 1558137 дугаарийн гэрчилгээ авсан бол аймгийн Татварын хэлтсээс 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн 1070001098 дугаар, РД 9044132 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Арвайхээр сумын нийт нутаг дэвсгэр 17303 га, эрс тэс уур амьсгалтай. Нийт нутгийн 62.1 хувь нь хот суурингийн, 37.9 хувь нь бэлчээрийн эдэлбэр газар юм. Гол мөрний хувьд Онгийн гол нутгийн зүүн, Дайргын гол урд хэсгээр урсдаг. Тарагт сумын нутаг дэвсгэр дээр байрладаг.

Шурангийн “Улаан Цохио”
Шурангийн “Улаан Цохио” нь “Хүйсийн Найман Нуур”-ын зүг явж байхад замд 28 метр өндөртэй хадан цохио таарна. Энэхүү цохиог сайн ажвал урд хэсэгт эртний бичээс бий бөгөөд цохиог давуулан чулуу шидсэн тохиолдолд олон малтай болж хүсэл биелэнэ хэмээн үздэг аж. Үүгээр зорин ирсэн хүмүүс хүслээ биелүүлэх гэж цохиог давуулан чулуу шидэх оролдлог хийж үздэг байна. Та ч бас шидээд үзэх боломжтой.

Үзэх газрууд: Хүйсийн Найман Нуур, Морин эсвэл явган аялал
/25км орчим аялна/

Хүйсийн Найман Нуур
Хүйсийн Найман Нуур нь Уянга сумын нутаг Хангайн нурууны баруун урд хэсэгт, далайн түвшнээс дээш 2700-3165м өргөгдсөн уулсын дунд галт уулын дэлбэрэлт, суултын дүнд үүссэн цар хэлбэрийн хүнхэр газарт орших Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Онон, Дөрөө, Баян-Уулын нуур зэрэг хоорондоо газрын гүний судлаар холбогдсон цэнгэг усны их нөөц бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газар юм. Энд мөн Урт жалгын тогоо, Довын тогоо, Ар битүүтийн тогоо, Ногоон нуурын тогоо нэртэй сөнөсөн галт уулын тогоонууд байдаг. Эргэн тойрон их тайга бүхий уулстай бөгөөд Хүйсийн найман нуур орчмын 3% буюу 7491,3 мянган га талбайг хуш, шинэс зэрэг шилмүүст ой эзэлдэг. Мөн нөөц нь эрс хомсдсон олон зүйлийн эмийн ургамал ургадгаас гадна 18 зүйлийн хөхтөн, 39 зүйлийн шувуу байнга болон нүүдлийн хэлбэрээр амьдардаг. Байгалийн өвөрмөц тогтоцтой, үзэсгэлэнт энэхүү нутаг нь байгалийн үнэт дурсгал юм.

Үзэх газрууд: Уянга сум, Намнансүрэнгийн музей, Улаанбаатар хот
/570км орчим аялна/

Аяллын замд Уянга суманд ирж Богд хаант Монгол улсын анхны ерөнхий сайд, Чингис хааны Алтан ургийн үр удам сайн ноён хан Т.Намнансүрэнгийн музей үзнэ.

Аяллын зардалд багтсан

  • Тун удахгүй ...
  • Тун удахгүй ...
  • Тун удахгүй ...
  • Тун удахгүй ...
  • Тун удахгүй ...

Аяллын зардалд багтаагүй

  • Тун удахгүй ...
  • Тун удахгүй ...
  • Тун удахгүй ...
  • Тун удахгүй ...
  • Тун удахгүй ...
  • Тун удахгүй ...