Аяллын үзмэрүүд:
Улаанбаатар – Арвайхээр – Мазар хотын туурь – Өөш Шахлага – Арц богдын нуруу – Зүүн богд уул – Эмч элс – Таацын цагаан нуур – Өшгөгийн их залаа – Өнц шилүүстэй – Шаргын тасархай – Шаамын рашаан – Хубилай хааны цэргийн хотын үлдэгдэл – Арвайхээр – Улаанбаатар.

Аяллын  төрөл:
Байгаль, түүх, соёл, палеонтологи, спорт аяллын төрөлд хамаарна.

Аяллын хугацаа: 4 өдөр, 3 шөнө

Аялал нийт: 1800 орчим киломер

АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР

Үзэх газрууд: Элсэн тасархай Арвайхээр хот /430км орчим аялна/

Элсэн тасархай:
Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хаан уулын баруун талаар сунаж тогтсон 80 км орчим урт элсэн манхан юм. Төв зам элсэн манханг хоёр хувааснаар өмнөд хэсэг нь Монгол элс, хойд хэсэг нь Хөгнө Тарнын элс гэж нэрлэгддэг. Тарнын голын нөлөөгөөр тогтсон элсний чийгэнд бургас, хайлаас, яргай зэрэг бутлаг ургамал ургана. Хойд талд нь Хөгнө хаан хэмээх хадат уул, урд талд нь Их Монгол хэмээх Монгол орны хүйс цэгийг баримжаалах уул оршино.

Арвайхээр:
Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу, хожмын Цэцэрлэг мандал аймгийн Арвайхээрийн хошууг 1707 онд сайн ноён Жамбын 2 дугаар хүү Цэрэндашид Сайн ноёны хошуунаас хошуу таслан өгч байгуулжээ. 1726-1727 оны үед Ганданпунцоглин хийд анх удаа Дэлгэрэхийн эхэнд модон дуган барьж, суурьшсанаар Арвайхээр хотын үүсэл хөгжлийн эхлэлийг эрдэмтэн, мэргэд тодорхойлсон байдаг. 1957 онд Дэлгэрэх сумын 1 дүгээр багийг өөрчлөн 6 хоринтой хороо захиргааг, БНМАУ-ын АИХурлын Тэргүүлэгчдийн 1963 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 196 дугаар зарлигаар Арвайхээр хороог *Хот*, Монгол Улсын Их Хурлын 1994 оны 05 дугаар сарын 6-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Өвөрхангай аймгийн төвд Арвайхээр сум байгуулж, төв нь Арвайхээр хот байхаар тус тус шийдвэрлэжээ. Улаанбаатар хотоос 430 км алслагдсан, хотын доторх авто замын сүлжээ, тээвэр холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, нийслэл Улаанбаатар хоттой засмал замаар холбогдсон. Аймгийн Засаг даргын 1995 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 89 дүгээр захирамжаар сумын ЗДТГазрын РД 1558137 дугаарийн гэрчилгээ авсан бол аймгийн Татварын хэлтсээс 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн 1070001098 дугаар, РД 9044132 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Арвайхээр сумын нийт нутаг дэвсгэр 17303 га, эрс тэс уур амьсгалтай. Нийт нутгийн 62.1 хувь нь хот суурингийн, 37.9 хувь нь бэлчээрийн эдэлбэр газар юм. Гол мөрний хувьд Онгийн гол нутгийн зүүн, Дайргын гол урд хэсгээр урсдаг. Тарагт сумын нутаг дэвсгэр дээр байрладаг.

Хоноглох байр:
Жуулчны бааз, Зочид буудал, Майхан

Үзэх газрууд: Мазар хотын туурь Өөш Шахлага /120км орчим аялна/

Мазар хотын туурь:
Эртний мазар хотын туурь, дарь эхийн жас, Хиригсүүр мөн эрдэнэ хайрханы нүүрст гэдэг газар археологийн ховор дурсгал болох эртний амьтны чулуужсан яс, мод байдаг. Түүхэн домогт газрууд нь Даваашагдарын уяа, Цагаан ботго, Бор ботго, Мазар, Бэлгих, Сайнтөгрөг, Хоолт, Борхойн тээг, Шаа хайрхан, Ахар, Угалз, Долоон толгойт, Дэрсэн хүнт шонхор, Хаяа нуур, Аман ус, Могой гэх мэт 20 гаруй түүхэн домогт газрууд байдаг.

Өөш Шахлага:
Өөш,Шахлаг уул нь өвөрмөц тогтоцтой палеонтологийн олдвор болох үлэг гүрвэлийн яс маш их олддог мөн Илжигэн чихт хааны хэрэм гэх дурсгал нь сумын төвөөс зүүн тийш 50 км-т Өөш шахлаг, Мээм толгойн хооронд Шар хөвийн хоолой гэх газар хойноос ургаш үргэлжилнэ. Энд цайзын бэхлэлт болгон босгосон 10 гаруй км урт шавар чулуун хэрэмний үлдэгдэл бий. Хэрмийг Өөш шахлагаас эхлээд нимгэн хавтгай биш хар хүрмэн чулуугаар барьсан барилга архитектурын дурсгалд ангилагддаг. Өөш, Сэрвэн ууланд Монгол улсын улаан номонд орсон Аргаль-60 орчим, Янгир 50 орчим Хар сүүлтий зээр 130 орчим Мануул, Үнэг, Хярс, дорго зэрэг ан амьтад дэлхийд ховордсон амьтад бий. Өөш уул нь унаган үзэсгэлэнт төрх, ан амьтан, ургамлын эко системийн үйлчлэл зохицолдоо бүрдсэн Наран сарангийн рашаантай. Мөн зүүн, баруун өвөртөө 10 гаруй задгай ус, горхибулагтай учраас Арцбогд ууланд жилийн дөрвөн улиралд манан татаж, хур буун эдгээр усан сангуудаа тэтгэж байдаг. Дэлхийд ховор чүнчигноров чулуу, өнгө нь гэрэлд үргэлж хувирч харагддаг судалт болор хэмээх эрдэнийн чулуунууд зөвхөн Арц Богдын нуруунд байдаг ажээ. Мөн эртний чулуун зэвсгийн доод үед хамаарах Дарханы газар, Илжгэн чихт хааны мөр, хөвийн хоолойн чулуун хана, Сэрвэнгийн арын Гамингийн тойром, Ноён хутагтын хийдийн туурь, Тэвш уулын хадны моринд хөллөсөн дөрвөн дугуйт тэрэгтэй хүмүүсийн сүг зураг бүхий бичигт хад зэрэг түүхэн дурсгалт газрууд олон бий. Одоогоор энэхүү үзэсгэлэнт газарт тогтмол үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз байхгүй ба малчид түрээсийн гэрээр үйлчилгээ үзүүлдэг.

Хоноглох байр:
Малчин айлын гэр, Майхан

Үзэх газрууд: Зүүн богд уул, Эмч элс, Таацын цагаан нуур, Өшгөгийн их залаа, Өнц шилүүстэй, Шаргын тасархай /320км орчим аялна/

Зүүн богд уул:
Зүүн богд уул нь Монгол алтай нурууны зүүн зах үргэлжлэл  Богдын Тэргүүн оргил нь далайн түвшнөөс дээш 3780м өндөрт өргөгдсөн Өвөрхангай аймгийн хамгийн өндөр цэгт оршдог. Зүүн богд ууланд Монгол улсын улаан номонд орсон Ирвэс-30 орчим, Аргаль-180, Янгир-200, Хойлог, Мануул, Тарвага, Үнэг, Хярс, Хадны суусар, дорго зэрэг ан амьтад Мөн Ахууна, Ёл, Шонхор, Бүргэд зэрэг дэлхийд ховордсон шувуу бий.  Зүүн богд уул нь унаган үзэсгэлэнт төрх, ан амьтан, ургамлын эко системийн үйлчлэл зохицолдоо бүрдсэн Хонгил, Түшээ, Хүрэн хад, нарийн зэрэг  рашаан мөн усны асар их нөөц булгийн ундаргатай. Нэн ховор болон ховор зүйлийн ан амьтад идээших нөхцөл таатай орчинтой. Нэн ховор ургамал Вансэмбэрүү, Хонин арц, Хар чавга, Юмдүүжин болон олон төрлийн эмийн ургамалтай

Эмч элс:
Улаан сум нь хангай, говь хосолсон байгалийн үзэсгэлэн бүрдсэн, тэргүүндээ мөнх цастай, хад асганд нь аргаль, янгир дүүлж төрөл бүрийн жимс, зэрлэг сонгино, мангир ургадаг Зүүн богд, хангай нуруунаас эх авч түмэн амьтныг ундаалан таанат хөндийгөө туулан Таацын гол цутгадаг Цагаан нуур, гоёо, цулхир хариурсан Монголын их элс, хүрмэн хадат Өшгөг шийр хайрханы нуруу нь хаа ч давтагдашгүй байгалийн цогцол юм.  Монголд ховорхон байдаг бөөрний элсний сувилал, ходоод дотрын хүрэн хадны рашаан байдаг, дээр нь байгалийн үзэсгэлэнтэй байдалдаа  түшиглэн цаашид аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Мал аж ахуй, газар тариалан эрхэлж ирсэн уламжлалтай. Тэр дундаа таацын халтар арвайг эрт дээр үеэс эрхэлж ирсэн. Тус сумын Таацын хөх арвай нь Богд хаант Монгол Улсын үед халхын 5 сорын нэгээр шалгарч байсан, сайхан үнэр амтаараа ижил төрлийн бүтээгдэхүүнээс эрс ялгаатай учир үүнийг цааш нь улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай.

Таацын цагаан нуур:
Таацын цагаан нуур нь Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын нутагт, Говьд оршдог шорвог нуур юм. Тус нуур нь ойр орчмын Бөөн цагаанАдгийн цагаанОрог нууруудын хамтаар “Нууруудын хөндий” гэдэг нэрээр Рамсарын ус, намгархаг газраар бүртгэгдсэн байдаг. Нүүдлийн шувууд хуран цугладаг Нууруудын хөндий нь ховордсон реликт цахлайн үржил явагддаг нутаг юм.

Өшгөгийн их залаа:
Нарийнтээл сумын Баянтээг 2-р багийн нутагт орших Өшгөгийн нуруу нь аймгийн төвөөс баруун ургаш 160 км сумын төвөөс сумын төвөөс зүүн ургаш 55 км Баянтээг 2-р багийн төвөөс баруун ургаш 20 км зайтай байралдаг. Байгалийн үзэсгэлэнт Буга хайрхан, Хутаг уул, Тэмээн хүзүү хайрхан, Шахалган дэнж, Баян уул гэх мэт газраар хүрээлэгдсэн. Баруун хойд тал нь Хутаг уул, Хоёр толгойгоор эхэлэн зүүн тийшээ Эмгэнтэй хүртэл 80км хүртэл урттай,  25 км өргөн үргэжилдэг. Өшгөгийн нуруу нь мянган айлын өвөлжөөтөй, Дархан цаазат ховор ан амьтан аргаль угалзын өлгий нутаг юм. 

Өнц шилүүстэй:
Шилүүстэй хайрхан нь хайрхандулаан сумын 5-р багийн нутагт байрладаг Өшгөгийн нурууны урд үзүүрт  оршдог бөгөөд сумын төвөөс 68 км зайтай байдаг. Шилүүстэй хайрханы урд үзүүр Гучин ус , Баруун баян улаан , Хайрхандулаан сумын хилийн заагуудад оршдог хайрхан юм. Шилүүстэй хайрхан нь эртний галт уулын тав хүрэмлэг чулуутэй тэгш оройтой хайрхан юм.

Хоноглох байр:
Малчин айлын гэр, Майхан

Үзэх газрууд: Шаамын рашаан Хубилай хааны цэргийн хотын үлдэгдэл Улаанбаатар хот /480км орчим аялна/

Шаргын тасархай:
Хайрхандулаан сумын 1-р багийн нутагт орших Шаамын Рашаан гэх газар нь сумын төвөөс 18 км зайд оршдог. Шаамын рашаан нь 200 литрийн багтаамжтай нэг том байгалийн тогооноос урсаж гардаг өвөрмөц тогтоцтой рашаан юм. Эрт дээр үеэс нутгийн иргэд ходоод зөсөнд сайн гэж эмчилгээний зориулалтаар хэрэглэж ирсэн. Мөн арц, сонгино, улиас яргай мод гэх мэт ургамал ургадаг чулуун уул бүхий байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар юм. Зуны цагт аялал зуаалга мөн рашаан уухаар иргэд их ирдэг. Шаамын рашаанаас 2 км зайд Нуудгай рашаан гэж рашаан мөн байдаг. Сүүлийн жилүүдэд Шамбалын орон гэж эрдэмтэн судлаачид мөн судлаж байгаа.

Хубилай хааны цэргийн хотын үлдэгдэл:
“Хөгшин тээлийн балгас” гэдэг эртний хотын туурь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг хөгшин тээл гэдэг газар бий . 1926 онд Оросын эрдэмтэн П.К.Козлов үзэж товч тодорхойлолт хийж, түүний дэргэд байсан хятад бичээсний гэрэл зургийг татаж, Орос орчуулгыг нийтэлсэн бөгөөд хотыг Хубилай, Аригбөх хоёрын үед холбогдоно гэж он цагийг нь тогтоожээ. Эл хөшөөний бичээст хааны баруун гарын торгон цэргийн мянганы дарга Чан вэй, Чжи юаний 15-р оны 4-р сард хойд зүг мордож 10-р сард ирж хашаа хороо барин цайз үүсгэн барив гэж тэмдэглэжээ. Олон жанжин түшмэдүүд хэлэлцэн энэ цэргийн хотод “Сүрийг бадруулагч цэргийн хот” гэж нэр өгсөн бөгөөд хотын өмнө хиймэл нуур бариулсан тухай бас энэ бичээсэнд өгүүлжээ. Хөшөөг 1957 онд эрдэмтэн Н.Сэроджав Улаанбатарт авч ирснийг 1958 онд Улсын төв музейд байрлуулсн байна.Хөшөө нь 91 см өндөр, 62 см өргөн, 18.5 см зузаан бөгөөд 20 мөр бүхий бичээс, 306 хятад үсэгтэй ажээ. 1275 онд байгуулсан хөгшин тээлийн балгасны бичээсийг эрдэмтэн Х.Пэрлээ, Ц.Хандсүрэн, Японы эрдэмтэн Хориё нар судлаж нийтлүүлсэн байдаг.

Уг маршрутыг Хүйсийн Найман нуур, Улаанцутгалан, Орхоны хөнийн байгалийн сайхантай хослуулан нийт 8-10 өдрийн аялал болгох боломжтой.

Аяллын зардалд багтсан

  • Тун удахгүй ...
  • Тун удахгүй ...
  • Тун удахгүй ...
  • Тун удахгүй ...
  • Тун удахгүй ...

Аяллын зардалд багтаагүй

  • Тун удахгүй ...
  • Тун удахгүй ...
  • Тун удахгүй ...
  • Тун удахгүй ...
  • Тун удахгүй ...
  • Тун удахгүй ...