Сайн байцгаана уу?

“Дэлхийн өв Орхон голын нүүдэлчид” Аялал жуулчлалын холбооны эрхэм гишүүд, аялал жуулчлалын салбарт хамтран зүтгэгч, гадаад дотоодын түншүүд та бүхнийхээ амрыг эрин мэндчилж байна.

Дэлхийд онцгой онгон байгаль, өвөг дээдсээс уламжилж ирсэн нүүдлийн соёл иргэншлийг  аялал жуулчлалын хөгжлийн бодлого чиглэлд тусган хэрэгжүүлэх, бодит нөхцөлд тулгуурласан төр хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, аймаг орон нутагт  тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж, гадаад, дотоодын жуулчидыг аймаг орон нутагруугаа чиглүүлэх, гишүүн байгууллагуудынхаа нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах, салбарын мэргэжлийн холбоод болон бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран аялал жуулчлалын үйлчилгээний чанар,  стандартыг бий болгож дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлагийн жишиг хамтдаа хөгжүүлцгээе.

Манай холбоонд нэгдэн гишүүнээр элсэн хамтарч ажиллахыг бид уриалж байна.

“Дэлхийн өв Орхон голын нүүдэлчид” Аялал жуулчлалын холбоо нь гишүүддээ үйлчилдэг ашгийн төлөө бус төрийн бус байгууллага юм.

Хүндэтгэсэн,
Тэргүүн
Д.Алтанхүү