Мэдээ

“Хог хаягдлын менежментийг сайжруулах нь хэлэлцүүлэг”

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСИЙН СУМДЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХУЖИРТ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Аймгийн аялал жуулчлалын бүс нутаг Бат-Өлзий, Хархорин, Хужирт, Уянга сумдын хог хаягдлын менежментийг сайжруулах сэдэвт хэлэлцүүлгийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аймгийн “Дэлхийн өв-Орхон голын нүүдэлчид” аялал жуулчлалын холбоо, Өнгө нэмэх ТББ-тай хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Орхоны хөндийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, мөн дээрх сумдын удирдлага, байгаль орчны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг малчдын нөхөрлөлийн гишүүд, жуулчны бааз, рашаан сувиллын төлөөллүүд болох 60 гаруй хүн оролцлоо. Хэлэлцүүлгээр хог хаягдлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг хэлэлцэж, зөвлөмж гарган, холбогдох газруудад уламжлан шийдвэрлүүлэхээр боллоо.

2022.04.04