Мэдээ

ITM-2022 АЖ үзэсгэлэн “ШИНЭ СЭРГЭЛТ- АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” уриан дор 2022 оны 10 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулагдах гэж байна.

Энэ жилийн “АйТиЭм”Монголиа-2022 “ШИНЭ СЭРГЭЛТ -АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” уриатайгаар явагдана.
✅ Монголын хамгийн том аялал жуулчлалын “АйТиЭм Монголиа” үзэсгэлэнг Монголын Аялал Жуулчлалын Холбоо 1999 оноос хойш жил бүр амжилттай зохион байгуулж ирсэн. Энэ жилийн үзэсгэлэнг БОАЖЯ, НАЖГ хамтран зохион байгуулж, түнш аймгаар “Булган” аймаг ажиллаж байна.
👏 Тус үзэсгэлэнд Монгол Улсын 21 аймаг, орон нутгийн аялал жуулчлалын мэргэжлийн холбоод нэгдсэн зохион байгуулалттайгаар тур оператор, зочид буудал, жуулчны бааз, ресторан зоогийн газар, аяллын хэрэгсэл, ханган нийлүүлэгч, урлаг соёлын байгууллагууд зэрэг аж ахуйн нэгжүүд бие даан оролцдог.
⛳️ Үзэсгэлэнгийн гол зорилго нь аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийн боломжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг чанаржуулах, зөв шударга өрсөлдөөнийг бий болгох, харилцан суралцах, гадаад дотоодын ижил төстэй байгууллагуудын түншлэлийн харилцаа холбоог өргөжүүлэхэд оршино.
💥 Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлт-Аялал жуулчлал”-ын бодлогын хүрээнд аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх, 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан АЖ-ын үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, салбарыг сэргээх, үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудын бизнесийг дэмжих зорилгыг ханган ажиллаж байна.
⏰“АйТиЭм Монголиа-2022 үзэсгэлэн эхлэхэд 9 хоног үлдлээ.
Та бүхэн үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээний мэдээлэлтэй танилцана уу.

Үзэсгэлэнгийн хөтөлбөр: