Дэлхийн өв-Орхон голын нүүдэлчид

ЖИЛ БҮР ЗОХИОН БАЙГУУЛДАГ АРГА ХЭМЖЭЭНҮҮД

yak-

Сарлагийн фестивал

Сарлагийн фестивал нь Сарлаг үхрийг өсгөн хамгаалах, түүнд түшиглэсэн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, эдэлж хэрэглэж ирсэн уламжлалыг гадаад, дотоодын жуулчдад сурталчилах зорилгоор Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймгууд жил бүрийн 7,8 сард “Сарлагийн фестивал” арга хэмжээг зохион байгуулдаг. Тэгвэл энэ жил Өвөрхангай аймаг Бат-өзлий сумын нутагт “Улаанцутгалан”-гийн ойролцоо “Өндөр Хясаа” хэмээх газар 7-р сарын 23нд зохион байгуулах бөгөөд Наадмын үеэр сарлагийн бооцоот уралдаан, сарлаг булгиулдах, дүүгүүр шидэх, сарлагийн поло тоглох, сайхан сарлаг шалгаруулах, сарлаг зүслэх зэрэг тэмцээн, уралдаан болохоос гадна.

Зохион байгуулагдах газар:
Бат-өлзий сумын нутаг “Өндөр Хясаа” /Улаанцутгалангаас баруун тийш 10 км/

Ивээн тэтгэгч:
Байгаль Орчин, Аялал жуулчлалын яам

Зохион байгуулагчид:
Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх БОАЖГазар, Бат-өлзий сумын ЗДТГазар, Өвөрхангай аймгийн Дэлхийн Өв – Орхон голын нүүдэлчид аялал жуулчлалын холбоо, “Хашхан” ХХК, “Blue Sky” жуулчны бааз. “Orkhon camp and Tours” /жуулчны бааз/

-climbing-

Мөсөнд авирах фестивал

Сүүлийн үед дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад эрчимтэй хөгжиж буй “ICE CLIMBING” буюу мөсөнд авирах спорт нь Монголдоо шинэлэг зүйл бөгөөд Монголын уулын спорт сонирхогчдоос анх санаачлан байгалийн мөсөнд авирах тэмцээнийг жил бүрийн 12-р сард Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын нутагт орших Улаанцутгалангийн хүрхрээний хөлдсөн мөсөнд авирах Улсын Аварга шалгаруулах тэмцээнийг жил бүрийн 12 сард зохион байгуулдаг билээ. Уг арга хэмжээ нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүнд түшиглэсэн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, Аялал жуулчлалын улиралыг уртасгах зорилтод хүрээнд төр, хувийн байгууллагууд оролцосон өргөн хүрээтэй тэмцээн уралдаан болдог.

Зохион байгуулагдах газар:
Бат-өлзий сумын нутаг “Улаанцутгалан” /Бат-өлзий сумаас баруун тийш 30км/

Ивээн тэтгэгч:
Байгаль орчин, Аялал жуулчлалын яам

Зохион байгуулагчид:
Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх БОАЖГазар, Өвөрхангай аймгийн Дэлхийн Өв – Орхон голын нүүдэлчид аялал жуулчлалын холбоо.

esgii-

Монгол эсгий урлалын фестивал

Дэлхийн соёлын өв Орхоны Хөндийд жил бүрийн 7 дугаар сарын 22-ны өдөр Монгол Элгий урлалын фестивалыг зохион байгуулдаг ба Уг арга хэмжээ нь Монгол Улсын брэнд эсгий урлалыг олон нийтэд сурталчилан таниулах, түүнд түшиглэсэн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, уламжлалт арга ухааныг хадгалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой юм. Тус фестивалын гол онцлог нь жуулчдын сонирхлыг татах үүднээс тухайн өдрийн бүхий л арга хэмжээнүүдэд жуулчдыг өөрсдийн сонирхлоор гараар эсгий урлалын бүтээгдэхүүнүүдийг хийх боломжийг олгодог бөгөөд арга хэмжээний үеэр эсгий хийх, хонь хяргах,эсгийгээр төрөл бүрийн гар урлалыг урлахаас гадна бусад олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулдгаараа онцлог юм.

Зохион байгуулагдах газар: Хужирт сумын нутаг “Таван булгийн дэнж” /Хужирт сумаас 20 км, Бат-Өлзийт сум руу явах замд/

Ивээн тэтгэгч:
Байгаль Орчин, Аялал жуулчлалын яам

Зохион байгуулагчид:
Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх БОАЖГазар, Хужирт сумын ЗДТГазар, Дэлхийн Өв – Орхон голын нүүдэлчид аялал жуулчлалын холбоо, ДМД-Монгол ХХК, Урса Мажор жуулчны бааз, Мондижитал Тур ХХК, Талбиун жуулчны бааз.

-wedding-

Уламжлалт Хурим Найр фестивал

Уламжлал хурим найрын арга хэмжээ нь нүүдлийн соёлыг гадаад, дотоодын жуулчдад сурталчилах, түүнд түшиглэсэн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, Аялал жуулчлалын улирал уртасгах мөн мартагдаад буй үндэсний уламжлалт зан заншилаа залуу хойч үедээ сэргээн танин мэдүүлэх зорилгоор “Сиел Вояж” ХХК Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Шурагийн хөндийд жил бүрийн намар 10 сард “Уламжлалт Хурим, Найр” Фестивал зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Уг фестивал нь “Халх” ёс заншилаар хуримлах ёслол хийх бөгөөд шинээр гал голомтоо үүсгэж буй залуучуудад тодорхой хэмжээний дэмжлэг болохуйц агра хэмжээ болох нь онцлог юм.

Зохион байгуулагдах газар:
Уянга сумын нутаг “Шурангийн Улаан Цохио-нд” /Уянга сумаас баруун тийш 40км Хүйсийн найман нуур явах замд/

Ивээн тэтгэгч:
Орон нутгийн бизнес эрхлэгчид

Зохион байгуулагчид:
Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх БОАЖГазар, Уянга сумын ЗДТГазар, Өвөрхангай аймгийн Дэлхийн Өв – Орхон голын нүүдэлчид аялал жуулчлалын холбоо, “Сиел Вояж” ХХК, Найман нуур эко бааз.

travel-

Маршрут танилцуулах судалгааны аялал

Нутгийн Иргэдэд Түшиглэсэн Аялал Жуучлалыг хөгжүүлэх зорилтод хүрээнд бид 2013 оноос эхлэн дотоод, гадаадын тур оператор компаниудад Хүйсийн найман нуурын маршрутыг танилцуулах судалгааны хөнгөлөлттэй аяллыг жил бүрийн намар 9 сард зохион байгуулж ирсэн. Тус аялалд оролцсон АЖ-ын тур оператор компаниуд маань тухайн нутагт аялал жуулчлалын үйлчилгээ, бизнес эрхлэдэг хувь хүн, албан байгууллагуудын тохижилт, үйлчилгээтэй танилцаж цаашлаад холбоо тогтоон хамтарч ажилладаг.
Уг судалгааны аялал нь “Хүйсийн найман нуур”-ын бус нутагт төдийгүй тухайн орон нутагт үр өгөөжөө өгдөгөөрөө онцлог юм.

СУДАЛГААНЫ АЯЛЛУУДЫН ДУРСАМЖ ЗУРАГ БОЛОН БИЧЛЭГ

ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД