Дэлхийн өв – Орхон голын нүүдэлчид аялал жуулчлаын холбооны  дотоод журам

Агуулга: 

  1. Нийтлэг үндэслэл
  2. Удирдлага, зохион байгуулалт
  3. Төлөвлөгөө, тайлан
  4. Ажлын дотоод зохион байгуулалт
  5. Ажил амралтын хуваарь
  6. Цалин хөлс, шагнал урамшуулал, чөлөө авах
  7. Ажил олгогчийн эрх үүрэг
  8. Гүйцэтгэх захиралын эрх үүрэг

Нэг. Нийтлэл үндэслэл

  • “Дэлхийн өв Орхон голын нүүдэлчид” Аялал жуулчлалын холбоо (цаашид “холбоо” гэх)-ны дотоод журам нь тус холбооы зорилго, зорилтын хүрээнд хөдөлмөрийн харилцааг зохицуулах үндсэн баримт бичиг юм.
  • Энэхүү журмын зорилго нь Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг удирдлага болгон холбооны дотоод үйл ажиллагаа, хөдөлмөрийн харилцааг оновчтой, үр ашигтай зохион байгуулах, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, харилцааны ёс зүйн хэм хэмжээг зохицуулж холбоо болон гүйцэтгэх ажилтны эрх, үүрэг хариуцлагыг тогтооход оршино. Дотоод журмын биелэлтэнд холбооны ерөнхийлөгч,  удирдах зөвлөл хяналт тавина.
  • Журмыг оролцогч талууд дагаж мөрдөнө.
  • Журмын хэрэгжилтэд оролцогч талууд хяналт тавина.
  • Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч цалинтай ажилтан нь гүйцэтгэх захирал байна.
  • Шаардлагатай тохиолдолд гэрээ хийж нэмэлтээр ажилтан авч ажиллуулж болно.
  • Ажил олгогч нь Холбоо байна. Ажилтан ажил олгогчийн хооронд үүссэн харилцааг хөдөлмөрийн тухай Монгол Улсын хууль, тогтоомжийг үндэслэн энэхүү журмын дагуу зохицуулна.  

Хоёр. Удирдлага, зохион байгуулалт

2.1. Үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалт

2.1.1. Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх захирал удирдана.

2.1.2. Холбооны ажлын бүтэц нь Тэргүүн, УЗ гишүүд, Гүйцэтгэх захирал, гишүүд  гэсэн хэсэгтэй байна.

2.1.3. Удирдах зөвлөлийн гишүүд нь сонгогдсон, татвараа төлсөн гишүүд байна.

2..1.4 Хөдөлмөрийн хууль, гүйцэтгэх захирлын ажлын журам, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтонд тусгагдсан үүргийн дагуу ажлын гүйцэтгэлээ хариуцан ажиллана.

2.1.5. УЗ холбооны үйл ажиллагаа, гүйцэтгэх захиралд хяналт тавин ажиллана.

2.1.6. Холбоо гишүүдийн татвар, дүрмэнд заасан бусад үйл ажиллагаанаас олсон орлогоор санхүүжиж ажиллана.

2.1.7. Татвараа төлсөн холбооны гишүүн холбооны үйл ажиллагаанд оролцож, санал оруулж, хамтран ажиллаж болно.

                                                Гурав. Төлөвлөгөө тайлан

3.1. Холбооны хийх ажил болон санхүүгийн төлөвлөгөөг УЗ жилд нэг удаа үйл ажиллагааны үндсэн чиглэлд тулгуурлан боловсруулна.

3.2. Холбооны хийх ажлын төлөвлөгөөг Удирдах зөвлөлийн даргын тушаалаар жилийн эхний ээлжит УЗ-ын хурлаар батлуулна.

3.3. Гүйцэтгэх захиралын хийх ажлын төлөвлөгөөг долоо хоног, сар, улирал, жилээр календарчлан гарган мөрдөж ажиллана.

3.4. Гүйцэтгэх захирлын ажлын бүтээмжийг УЗ дүгнэж, ажлын гүйцэтгэлд санал сэтгэгдэл, шүүмжлэлийг хүргүүлэн шаардлагатай арга хэмжээг авахуулна.

3.5. Улирал бүрээр ажлын тайланг бичгэн хэлбэрээр гүйцэтгэх захирал УЗ-д гаргаж өгнө.

Дөрөв. Дотоод ажлын зохион байгуулалт

4.1. Холбооны Гүйцэтгэх захирал эсвэл УЗ-н гишүүд УЗ-н хурлыг шаардлагатай тохиолдолд урьдаас мэдэгдэн зарласны үндсэн дээр зохион байгуулна.

4.2. УЗ-н олонхийн саналаар дэмжигдсэн ажил төвөлгөөг хэрэгжүүлэх үүрэг гүйцэтгэх захиралд ноогдоно. УЗ-н гишүүд, холбооны жирийн гишүүд сайн санааны үүднээс сайн дураараа цалин урамшуулалгүй тодорхой зарим асуудлыг хариуцан гүйцэтгэх захиралтай хамтран ажиллаж болно.

4.2. Гүйцэтгэх захирал ажил үүргийн тухай болон ажлын хэрэгжилтийн тухай санал хүсэлт болон асуулт байвал УЗ-д нээлттэй илэрхийлж, дотооддоо шийдвэрлэх зарчим баримтална.

Тав. Ажил амралтын хуваарь

5.1. УЗ-н шийдвэр, Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу гүйцэтгэх захирал ажлаа хариуцана. Ажлын цаг, өдрийг гэрээнд тусган тодорхой зааж болно. Ажлын гүйцэтгэл нь хугацаа болон чанар үр дүнгээр хэмжигдэнэ.

5.2. Нийтээр амрах баярын өдрүүдээр  амарна.

Зургаа. Цалин хөлс, шагнал урамшуулал, чөлөө авах

6.1. УЗ-н шийдвэр, хөдөлмөрийн гэрээнд заасны үндсэн дээр цалин хөлс олгогдоно.

6.2. Цалин хөлсийг сар болон улирлаар гүйцэтгэлийн чанар үр дүнгээр тооцно.

6.3. Гүйцэтгэх захирал хүндэтгэх шалтгааны улмаас чөлөө авахаар бол УЗ-д  мэдэгдэж чөлөө авах шалтгаанаа тодорхой тайлбарлана. Олон хоногоор чөлөө авах тохиолдолд бичгээр тайлбар бичиж тэргүүнд мэдэгдэнэ.

6.4. Хүндэтгэх шалтгаангүй, урьдчилж мэдэгдээгүй ажил алдагдуулсан тохиолдолд нийт цалин урамшуулалыг тодорхой хувиар хасаж тооцно.

6.5.  Ажлын  цаг ашиглалтын үр дүнгээр цалинг бодож олгоно.

6.6. Ажилдаа манлайлан тэргүүлж, хүлээсэн үүргийн дагуу идэвх чармайлттай сайн ажиллабал тодорхой хэмжээний мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал урамшуулал олгоно.

Долоо. Ажил олгогчийн эрх үүрэг

7.1. Ажил олгогчийн эрх:

7.1.1. Гүйцэтгэх захирлаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах,

7.1.2. Гүйцэтгэх захирлыг мөрдөгдөж буй дотоод журам, дүрмийг  биелүүлэхийг шаардах,

7.1.3. Ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд шилжүүлэн томилох, томилолтоор явуулах ажиллуулах,

7.1.5. Ажлын шаардлагын дагуу хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр ажилтныг олон нийтийн амралтын өдрүүдээр ажиллуулах,

7.2. Ажил олгогч дор дурдсан үүрэг:

7.2.1. Ажил олгогч нь гүйцэтгэх захирлын ажлыг оновчтой зохион байгуулах, ажиллах хэвийн нөхцөлөөр хангах,

7.2.2. Хөдөлмөрийн дотоод журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх,

7.2.3. Хамт олны хөдөлмөрийн болон нийгмийн идэвхийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх,

7.2.4. Гүйцэтгэх захирлын цалинг хөдөлмөрийн бүтээмжээр тооцож олгох,

7.2.5. Мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх, сургалт, дамжаанд суралцуулах зэрэг ажлыг зохион байгуулах, ажил хэрэгч, хамтач, бүтээлч уур амьсгалыг бий болгох, идэвх санаачлагыг дэмжих, тавьсан санал, эрэлт хүсэлтийг авч хэлэлцэн шийдвэрлэж, авсан арга хэмжээний талаар мэдээллэж байх,

7.2.6. Ажиллах нөхцөлийг болон нийгмийн асуудлын талаар хөдөлмөрийн гэрээнд тодорхой тусгах, түүнчлэн тэдний хүсэлтээр ажил мэргэшил, ажлын ур чадвар, албан тушаал, хөдөлмөрийн хөлсний тухай тодорхойлолт гаргаж өгөх,

Найм. Гүйцэтгэх захирлын эрх үүрэг

8.1. Гүйцэтгэх захирлын эрх:

            8.1.1. Хөдөлмөрийн хэвийн нөхцөл болон тоног төхөөрөмжөөр хангуулах,

            8.1.2. Цалин хөлс, тусламж тэтгэмж авах,

            8.1.3. Ажлын болон хувийн асуудлаар өргөдөл хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх,

8.2. Гүйцэтгэх захирлын үүрэг:

            8.2.1. Байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтонд тусгагдсан үүргийн дагуу  үр бүтээлтэй, идэвх санаачлагатай ажиллах,

            8.2.2.  Гүйцэтгэх захирал дараах үндсэн зарчмыг баримтлан ажиллана.

–           Ил тод нээлттэй байх

–           Мэргэшсэн, чадварлаг байх

–           Шуурхай соёлч байдлыг эрхэмлэх

–           Ажил үйлчилгээ нь хүртээмжтэй, чанартай байх

–           Үйл ажиллагааны үр нөлөөний төлөө хариуцлага хүлээдэг байх

–           Харилцан бие биенээ хүндэтгэдэг байх

            8.2.3. Захирах, захирагдах ёсны зарчимыг баримтлан тэргүүн, УЗ болон удирдах албан тушаалтныг хүндэтгэн харьцах, удирдлагаас гаргасан шийдвэр өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд биелүүлэх,

            8.2.4. Байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийг албан бус зорилгоор ашиглахгүй байх,

            8.2.5. Удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй үр дагавар, сөрөг талыг урьдчилан анхааруулж байх,

            8.2.6. Өөрийн мэдлэг чадвар, дадал туршлагаа байнга хөгжүүлж, бусадтай нэг баг болон нээлттэй харилцан ажилладаг байх,

           

           

           

ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ