ITM-2022 АЖ үзэсгэлэн “ШИНЭ СЭРГЭЛТ- АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” уриан дор 2022 оны 10 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулагдах гэж байна.





2009 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Сарлагийн баяр” эвэнт арга хэмжээ Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сумын нутаг Өндөр Хясаа хэмээх газар 2022 оны 07 сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Цар тахлын улмаас сүүлийн 2 жил завсарлаад байсан уг арга хэмжээг БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр Өвөрхангай аймгийн БОАЖГазар, Бат-Өлзий сумын ЗДТГазар, Соёлын төв, “Дэлхийн өв-Орхон голын нүүдэлчид” аялал жуулчлалын холбоо, “Хашхан”, “Блю скай” “Орхон” жуулчны бааз зэрэг аж ахуй нэгж байгууллагууд нутгийн иргэд малчид дэмжин оролцлоо. Энэ жилийн хувьд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого Аялал жуулчлалыг сэргээх бодлогын хүрээнд зохион байгуулсанаар онцлогтой болсон. Энэхүү наадамд гадаадын 60 гаруй жуулчид, дотоодын 250 гаруй аялагч, орон нутгийн иргэд, малчид нийлсэн 50 гаруй хүн нийтдээ 360 гаруй хүн үзэж сонирхсон байна.
Уг арга хэмжээнд БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын дарга Г.Баясгалан, Бат-Өлзий сумын засаг дарга С.Амгалан болон гадаад дотоодын жуулчид, зочид, төлөөлөгчид, сум орон нутгийн иргэд, малчид хүрэлцэн ирж өргөн дэлгэр сайхан болсон.
Арга хэмжээг нээж БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын дарга Г.Баясгалан нар үг хэллээ.
Наадмын арга хэмжээнд 2 үндсэн том асар байрлуулсан бөгөөд гадаадын жуулчдыг тав тухтай байлгах үүднээс TOURIST гэсэн тусдаа асарыг байршуулсан.
Сумын Соёлын төвийн бяцхан авьяаслаг бүжигчид дуучид мэндчилгээ хүргэснээр албан ёсоор арга хэмжээ эхэлсэн.
Дотоодын аялагчдаас гадна гадаадын тэр дотроо Франц, Польш, Герман, Япон, Солонгос, Орос, Швейцар зэрэг улс орны жуулчид үзэж сонирхсон байна.
Аймаг, сумын хүчит 32 бөхийн барилдаан болж хурд хүч, авхаалж самбаа сорин барилдсанаас аймгийн начин Идэрдорж түрүүлж, Нармандах үзүүрлэсэн.
Арга хэмжээний гол зорилго нь: Орон нутгийн брэнд бий болгох замаар нутгийг иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, өв соёлоо хадгалах, өвлүүлэн үлдээх, сарлагийг зөв зохистойгоор үржүүлэх түүний ашиг шимийг олшруулах зэрэг олон ач холбогдолтойгоос гадна орон нутаг цаашлаад Монгол улсын нүүдэлчин ахуйг түгээн дэлгэрүүлэн сурталчлан таниулахад оршино.
Үүнтэй холбогдуулан баярын хөтөлбөрт сарлаг булгиулах, сарлаг бугуйлдах, хос сарлагтай хос шалгаруулах, сарлагийн уралдаан, сарлагийн поло, сарлагийн хөөвөр, саваг, арьсаар хийсэн нутгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болон гадны жуулчдад үндсэний бөхийн барилдаан зэргийг тусгаж оруулж өгсөн илүү ач холбогдолтой болсон
Түүнчлэн “Мөнх ногоон хөтөч” ТББ-ын албан ёсны урилгаар Солонгосын нэртэй телевиз болох EBSTV сурвалжлах баг хүрэлцэн ирж, Монголын тухай тэр дундаа Салагийн баярыг онцлон тухай бүрэн хэмжээний баримтат кино хийсэн. Уг киног EBS “World Theme Tour” найруулагч Heo Baek Kyu зураглаач Patrick Kim хөтлөгч Cho Hyun Ju Орон нутгийн үйл ажиллагаа хариуцагч BBM Tour -Ч.Батхуяг нарын бүрэлдэхүүнтэйгээр ажилласан.
EBS TV нь Солонгосын томоохон боловсролын телевиз бөгөөд уг баримтат кино 51сая хүн амтай, Монгол орны аялал жуулчлалын 60 гаруй хувийг эзлэх болсон Бүгд Найрмадах Солонгос орон даяар 8-р сарын 29, 30, 9-р сарын 1-ний өдрүүдэд амжилттайгаар толилуулаад байна.
Мөн Монголын Үндэсний Телевизийн Өвөрхангай аймаг дах салбарын MNB сурвалжлагч зураглаач нар ирж сурвалжлага хийсэн.
Тэмцээнд:
-Сарлагийн поло тэмцээнд нийт 7-н багийн 28 хүн оролцсоноос Дэмид ахлагчтай Орхон баг тэргүүн байр
-Сарлагийн уралдаанд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумуудаас ирсэн 50 гаруй сарлаг хурд хүчээ сорин уралдсанаас Даваабаярын Бор сарлаг тэргүүн байр.
– Сарлаг бугуйлдах тэмцээнд 18 залуус авхаалж самбаа сорин оролцож Я.Мөнхбат тэргүүн байх хүртэж, зочин аялагч Б.Нармандах гутгаар байр.
-Сарлаг булгиулах тэмцээнд 19 залуус өрсөлдсөнөөс Б.Өсөхбаяр тэргүүн байр
-Сайхан сарлаг шалгаруулах тэмцээнд Т.Дуламрагчаагийн хос сарлаг тэргүүн байрыг тус тус хүртэж медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхний зүйлээр шагнаж урамшууллаа.
Арга хэмжээний дараа ойр орчмын хог хаягдлыг нэгдсэн журмаар зохион байгуулагч нар болон худалдаа эрхлэгч нартай хамтран ангилан цэвэрлэж хогийн нэгдсэн цэг дээр төвлөрүүлэн сумын хогийн цэг рүү тээвэрлэн ачих үйл ажиллагаа зохион байгуулсан.
Өвөрхангай аймгийн “Дэлхийн өв-Орхон голын нүүдэлчид” аялал жуулчлалын холбоо санаачлан 2022 оны 04-р сарын 04нд Хужирт суманд зохион байгуулсан хог хаягдлын менежментийг сайжруулах нь сэдэвт хэлэлцүүлгийн хүрээнд Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын гол бүс нутаг Арвайхээр, Уянга, Бат-өлзий, Хужирт, Хархорин сумдын төв орчмын болон байгальд тархсан хур хог хаягдлыг түүж цэвэрлэн ангилан ялгаж дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлэх, цаашлаад хог хаягдлыг ангилан алгах жишиг тогтоон эдийн засгийн эргэлтэд оруулан зорилго тавин ажиллаж байна.
Өвөрхангай аймгийн үзэсгэлэнт газруудыг багтаасан аяллын маршрут, Аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй үйлчилгээний байгууллага болон жуулчны баазуудын цогц мэдээлэл, аймгийн тухай мэдээ мэдээлэл, үзвэрийн мэдээлэл багтсан болно.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮСИЙН СУМДЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХУЖИРТ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Аймгийн аялал жуулчлалын бүс нутаг Бат-Өлзий, Хархорин, Хужирт, Уянга сумдын хог хаягдлын менежментийг сайжруулах сэдэвт хэлэлцүүлгийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аймгийн “Дэлхийн өв-Орхон голын нүүдэлчид” аялал жуулчлалын холбоо, Өнгө нэмэх ТББ-тай хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Орхоны хөндийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, мөн дээрх сумдын удирдлага, байгаль орчны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг малчдын нөхөрлөлийн гишүүд, жуулчны бааз, рашаан сувиллын төлөөллүүд болох 60 гаруй хүн оролцлоо. Хэлэлцүүлгээр хог хаягдлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг хэлэлцэж, зөвлөмж гарган, холбогдох газруудад уламжлан шийдвэрлүүлэхээр боллоо.
2022.04.04
“KARAKORUM ICE FESTIVAL 2021”- УЛААН ЦУТГАЛАНГИЙН ХҮРХРЭЭН МӨСӨНД АВИРАЛТЫН ЦОМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ IX УДААГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДУУСЛАА.
Энэ удаагийн тэмцээнд нийт 12 байгууллага, клубийн 300 орчим оролцогсдоос 70 тамирчин хурд, хүчээ сорилоо, Өвөрхангай аймгийн засаг дарга Ишдорж, БОАЖГазрын дарга Баясгалан, Бат-өлзий, Хужирт, Хархорин сумдын засаг дарга нар болон ӨВ, аймгийн АЖ-Холбоо, нутгийн иргэд гээд нийт 500 гариу хүмүүс оролцсон өргөн хүрээтэй арга хэмжээ боллоо. Мөн тэмцээний үеэр мөсөн Шагайн тэмцээн зохион байгуулагдлаа.
Арга хэмжээг дэмжсэн:
Ерөнхий зохион байгуулагч:
Хамтран зохион байгуулагчид:
Мөсөнд Авиралтын:
Мэргэжлийн, эрэгтэй хурдны төрөлд:
I байр ОУХМ Д.Баасандорж Хайрхан аялагч клуб
II байр ОУХМ Н.Хэрлэн Сутайн бор клуб
III байр Спортын мастер Ч.Мандахбаяр УБ аялагч клуб
Мэргэжлийн, эмэгтэй хурдны төрөлд:
I байр Н.Сэлэнгэ Сутайн бор клуб
II байр Гэрэлчимэг УБ аялагч клуб
III байр Ц.Энхжаргал Саммит клуб
Сонирхогчид, эрэгтэй хурдны төрөлд:
I байр Б.Итгэл Сутайн бор клуб
II байр Б.Батчулуун Сутайн бор клуб
III байр Б.Амгалантөгс Сутайн бор клуб
Сонирхогчид, эмэгтэй хурдны төрөлд:
I байр Э.Баярчимэг УРСА клуб
II байр Б. Батцэцэг Хувиараа
III байр М.Оюунчимэг УБ аялагч клуб
KARAKORUM цомын эзнээр Хайрхан аялагч клубын тамирчин ОУХМ Д. Баасандорж, Сутайн Бор клубын тамирчин, спортын дэд мастер Н. Сэлэнгэ нар шалгарлаа.
Тэмцээний үеэр Мазаалай клубын санаачлагаар 36+ ангилалд 1 сая төгрөгийн бооцоот тэмцээн зохион байгууллаа.
Эрэгтэйчүүдэд 12 тамирчин оролцсноос Монголын спорт авиралт, мөсөнд авиралтын мастеруудын холбооны тамирчин ОУХМ Анхбаяр, эмэгтэйчүүдэд Эрдэнэт уулын холбооны Батцэнгэл нар түрүүлж мөнгөн шагналын эзэд боллоо.
Нийт баг тамирчиддаа баяр хүргэе
Өвөрхангай аймаг,Бат-Өлзий сум
Улаанцутгалангийн хүрхрээ
2021.12.04-05
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад эрчимтэй хөгжиж буй “ICE CLIMBING” буюу мөсөнд авирах спорт нь Монголдоо шинэлэг зүйл бөгөөд Монголын уулын спорт сонирхогчдоос анх санаачлан байгалийн мөсөнд авирах тэмцээнийг Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын нутагт орших Улаанцутгалангийн хүрхрээний хөлдсөн мөсөнд авирах “Өвлийн Фестивал”-ыг жил бүрийн 12 сард зохион байгуулдаг билээ.
Уг фестивал нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, түүнд түшиглэсэн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, Аялал жуулчлалын улиралыг уртасгах зорилтод хүрээнд төр, хувийн байгууллагууд оролцсон өргөн хүрээтэй тэмцээн уралдаан болдог.
Тэгвэл энэ жилийн мөсөнд авирах өвлийн фестивал тун удахгүй 2021 оны 12-р сарын 04-05нд зохион байгуулагдах бөгөөд арга хэмжээний үеэр байгалийн мөсөнд авирах Улсын Аварга шалгаруулах тэмцээн болох ба эрэгтэй, эмэгтэй, сонирхогчид гэсэн 3 төрөл тэмцээн уралдаан зохиох юм байна.
Зохион байгуулагдах газар:
Ивээн тэтгэгч:
Зохион байгуулагчид: