Үүсгэн байгуулагчдын 2010 оны 11-р сарын 08-ны өдрийн тогтоолоор батлав.

“Дэлхийн Өв Орхон Голын Нүүдэлчид Аялал Жуулчлалын Холбоо” гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагын дүрэм

Нэг: Нийтлэг үндэслэл

Монгол Улсын Үндсэн Хууль, Иргэний хууль, Төрийн бус байгууллагын тухай болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн Төрийн бус байгууллага / нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус / байгуулахдаа, энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана.

Үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж, дүрмийг баталсанаар байгуулагдсанд тооцно.

            Төрийн бус байгуулага нь хуулийн этгээдийн эрх эдэлж, өөрийн тэмдэг, бэлэгдэл, данс, албан бичгийн нүүртэй байна.

Хоёр: Төрийн бус байгууллагын хууль ёсны оноосон нэр

  • Төрийн бус байгууллагын албан ёсны оноосон нэр нь: “Дэлхийн өв Орхон голын нүүдэлчид аялал жуулчлалын холбоо” ГҮТББ гэсэн оноосон нэртэй байна.

Гурав: Төрийн бус байгууллагын хууль ёсны байршил хаяг

  • Аймаг, нийслэл: Өвөрхангай аймаг
  • Сум дүүрэг: Хархорин сум
  • Баг, хороо: ЗДТГазар 102 тоот.
  • Харилцах утас: 99058710

Дөрөв: Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүд

 Удирдах зөвлөл нь таваас дээш  сондгой тооны гишүүдтэй байна.

Тав: Төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан он сар өдөр

ГҮТББ-ыг 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо байгуулсан болно.

Зургаа: Төрийн бус байгууллагын зорилго

Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын салбарыг Дэлхийн өвийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэдийн оролцооны түншлэлийг бий болгон түүх соёлын дурсгалт зүйлийг хадгалан, хамгаалах, олон нийтэд сурталчлах, үүнд чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж үндэсний уламжлалт зан, үйлийн тухай иргэдийн мэдлэгийн төвшинг дээшлүүлэх үүднээс сургалт зохион байгуулах нь манай ТББ-ын үндсэн зорилго оршино.

 6.1. Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараахь үйл ажиллагааг явуулна.

6.1.1. Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын салбарыг Дэлхийн өвийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд бүх л боломж бололцоог хайж хэрэгжүүлэх,

6.1.2. Түүх соёлын дурсгалт зүйлсийг хадгалан хамгаалах, олон нийтэд таниулах, сурталчлах

6.1.3. Энэ салбарт ажиллаж байгаа бусад төр, хувийн хэвшил, иргэдийн оролцооны түншлэлийг бий болгох

6.1.4. Олон улсын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллах, харилцан туршлага солилцох

6.1.5. Үйл ажиллагааны чиглэлийнхээ дагуу хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах

6.1.6. Зорилгодоо нийцсэн бусад үйл ажиллагааг явуулах

Долоо: Төрийн бус байгууллагын бүтэц, хяналтийн тогтолцоо

7.1. Төрийн бус байгууллага нь удирдах зөвлөл, удирдах зөвлөлийн дарга, хяналтын зөвлөл, гүйцэтгэх удирдлага гэсэн бүтэцтэй байна.

7.2. ГҮ Төрийн бус байгууллагын эрх барих байгууллага нь удирдах зөвлөл байна.

7.2.1 Удирдах зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

  • Удирдах зөвлөлийн даргыг сонгох
  • Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах
  • Төрийн бус байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах
  • Байгууллагын жилийн төсөв батлах
  • Гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх
  • Төрийн бус байгууллагын өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захиралын эрх, хэмжээг тогтоох
  • Төрийн бус байгууллагын ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг батлах
  • Дүрэмд заасан бусад бүрэн эрх

7.3. Удирдах зөвлөлийн даргын эрх, үүрэг

  • Төрийн бус байгууллагыг гадаад, дотоодод төлөөлөх
  • Удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах
  • Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах зэрэг бүрэн эрхтэй

7.3.1 Удирдах зөвлөлийн дарга гүйцэтгэх удирдлага байхыг хориглоно.

7.4 Гүйцэтгэх захирал дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

  • Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бус байгууллагыг төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах
  • Хууль, гэрээнд заасан бүрэн эрх

7.5. Дүрэмд өөрөөр заагаагүй бол хяналтын зөвлөлтэй байна.

7.5.1. Хяналтын зөвлөл нь гурваас доошгүй сондгой тоотой гишүүнтэй байна.

7.5.2. Хяналтын зөвлөлийн гишүүнийг үүсгэн байгуулагчдын санал болгосноор удирдах зөвлөлийн хурлаар томилж, чөлөөлнө

7.5.3. Хяналтын зөвлөлийн гишүүн нь ТББ-ын гүйцэтгэх удирдлага байхыг хориглоно.

7.5.4. Хяналтын зөвлөл нь дараахь үндсэн үүрэгтэй.

  • Гүйцэтгэх удирдлага болон ТББ-ын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих
  • ТББ-ын бусад үйл ажиллагаа хууль, дүрэмд нийцэж буй эсэхэд хяналт тавих

Найм: Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний дээд, доод хязгаар

8.1. Удирдах зөвлөл нь таваас доошгүй сондгой тооны гишүүдээс бүрдэнэ.

Ес: Удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох, чөлөөлөх журам, бүрэн эрхийн хугацаа

9.1. Удирдах зөвлөлийн гишүүнийг үүсгэн байгуулагчдын шийдвэрээр сонгон батлана.

Удирдах зөвлөлийн дарга гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ удирдах зөвлөлд бичгээр гаргаж хуралд биечлэн оролцож, гишүүдийг олонхийн саналаар шийдвэрлүүлнэ.

9.2. Удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг дараахь үндэслэлээр чөлөөлнө.

  • Нас барсан
  • Зөвлөлийн гишүүнийхээ үүргийг зохих ёсоор биелүүлээгүй
  • Хууль тогтоомж дүрмээ удаа дараа ноцтой зөрчсөн

9.3. Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа  …..жил ….. байна. …… удаа улируулан сонгож болно.

Арав: Удирдах зөвлөлийн жилд хуралдах хурлын тооны доод хязгаар

10.1. Удирдах зөвлөлийн гишүүд хамтын шийдвэр гаргах бөгөөд бүрэн эрхээ хурлаар хэрэгжүүлнэ.

10.2. Удирдах зөвлөл нь ээлжит болон ээлжит бус хуралтай байна.

10.3. Ээлжит хурал нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдана.

10.4. Ээлжит бус хурлыг удирдах зөвлөлийн даргын шийдвэрээр буюу удирдах зөвлөлийн хоёроос доошгүй гишүүдийн хүсэлтээр ажлын өдөр зарлан хуралдуулж болно.

Арван нэг: Удирдах зөвлөлийн хурлын хуралдааныг хүчинтэйд тооцох ирц

11.1. Удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3 хувь нь хуралд оролцсоноор хуралдааны ирцийг хүчинтэйд тооцно.

Арван хоёр: Удирдах зөвлөлийн хуралдааны шийдвэр

12.1. Удирдах зөвлөлийн шийдвэр нь тогтоол байна. Удирдах зөвлөлийн тогтоолд удирдах зөвлөлийн дарга, гишүүд гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болно.

12.2. Удирдах зөвлөлийн хурал хийсэн тухай тухай бүр хурлын тэмдэглэл хөтлөнө.

12.3. Удирдах зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрийн талаар зарчмын өөр саналтай гишүүний тайлбарыг хурлын тэмдэглэлд хавсаргана.

12.4. Удирдах зөвлөл нь хувь хүний асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар шийдвэрлэнэ.

Арвангурав: Төрийн бус байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах нөхцөл

13.1. Төрийн бус байгууллагыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хуульд заасан журмын дагуу өөрчлөн байгуулж болно.

13.2. Төрийн бус байгууллагыг дараахь үндэслэлээр татан буулгана

  • Эрх бүхий байгууллагын шийдвэр
  • Хууль тогтоомж ноцтой, эсвэл удаа дараа зөрчвөл хуулийн шийдвэрээр албадан татан буулгах шийдвэр гарсан.
  • Үйл ажиллагаа явуулах хугацаа дууссан буюу зорилгодоо хүрсэн учир цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагагүй гэсэн өөрийнхөн шийдвэр гарсан.

Арвандөрөв: Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, журам

14.1. Төрийн бус байгууллагын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг удирдах зөвлөлөөр хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ.

14.2. Удирдах зөьлөлийн шийдвэрээр дүрмийг шинэчилж баталснаар хүчин төгөлдөр болно.

Арвантав: ГҮ Төрийн бус байгууллагын санхүүжилт

15.1. Төрийн бус байгууллагын орлого дараахь эх үүсвэрээс бүрэлдэж болно.

  • Гишүүний татвар, хандив
  • Иргэд, аж ахуй нэгж, байгууллагын хандив
  • Дүрмийн зорилгоо биелүүлэхдээ холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого
  • Зээлийн өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө

15.2. Төрийн бус байгууллагын санхүүгийн жил 1сарын 1-ээс эхлэж 12 сарын 31-нд дуусгавар болно.

15.2.1. Санхүүгийн ьайлан тэнцлийг зохих хууль журамын дагуу гаргаж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор татварын албанд тайлагнана.

 “Дэлхийн Өв Орхон Голын Нүүдэлчид Аялал Жуулчлалын Холбоо” ГҮТББ-ыг үүсгэн байгуулагчид.

ХҮСЭЛТ ИЛГЭЭХ