2010 он
Дэлхийн өв Орхон голын нүүдэлчид Аялал жуулчлалын холбоо нь Аймгийн аялал жуучлалын салбарын анхны холбоо болон 2010 оны 11 сарын 8 өдөр Хархорин суманд болсон Аймгийн Аялал жуучлал эрхлэгчдийн зөвөлгөөн дээр Засаг дарга Тогтохсүрэнгийн идэвх санаачлага, аялал жуулчлалын салбарт ажилладаг ААН байгууллага, нөхөрлөл, хувь хүмүүсийн дэмжлэг, оролцоотой байгууллагдсан. Анхлан Удирдах зөвлөлийн 9 гишүүнтэйгээр дүрмээ баталж, УЗ-ийн дарга буюу Тэргүүнээр Ш.Батсугар, Гүйцэтгэх удирдлагаар Х.Ганхуяг нар сонгогдон 30 гаруй гишүүн байгууллагатай болсон.
Ингэснээр Аймаг орон нутгийн засаг захиргаа, удирдлагатай АЖ салбарыг аймгийн хэмжээнд хэрхэн хөгжүүлэх чиглэлээр мэргэжлийн холбооны хувьд хамтран ажиллаж эхлэсэн.
2011 он
- Аймгийн ЗДТГ тай салбарын түвшинд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.
- Аймгийн Аялал жуучлалын чухал зочлох газрууд болох Төвхөн хийд, Хүрхрээ, Эрдэнэ зуугийн тохижилтын талаар санаачлага гаргаж ажиллаж эхлэсэн.
- Франц улсын Аллиэр муж, Өвөрхангай аймгийн хамтын ажиллагааны хүрээнд анхлан Аймгаас Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн харилцан солилцож туршлага судлуулсан.
- 12 сард Аялал жуучлал эрхлэгчийн зөвлөлдөх уулзалт хийв.
2012 он
2012 он
2012 он
Зочлох газруудын нөхцөлийг сайжруулах санал санаачлага гаргаж: Төвхөний угтах орчин, Эрдэнэ зуугийн угтах орчныг сайжруулах зураг эскизийг гаргаж Аймгийн ЗДТГ-ын санхүүжилт дэмжлэгтэй ажиллаж эхлэсэн.
2012 он
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 49 дүгээр тогтоолоор гадаад, дотоодын жуулчдад зориулан явуулах аялал жуулчлалын эвент арга хэмжээний товыг ёсчлон баталлаа.
“Сарлагийн наадам”-ыг жил бүрийн 07 дугаар сарын 23-нд Бат-Өлзий сумын нутаг Өндөр-Хясаа хэмээх газарт уламжлал ёсоор зохион байгуулагдана.
“Хонь, ямааны баяр”-ыг жил бүрийн 06 дугаар сарын 20-нд Зүүнбаян-Улаан сумын нутаг Шандны-Ар хэмээх газар малчин Б.Дэмбэрэлийн хот айлд зохион байгуулна.
“Адуучны баяр”-ыг жил бүрийн 08 дугаар сарын 02-нд Арвайхээр хотоос баруун тийш 18 км зайд Монгол Түмний Морины Их Шүтээн Цогцолборт зохион байгуулна.
“Тэмээ поло” аялал жуулчлалын өдөрлөгийг жил бүрийн 01 дүгээр сарын 10-нд Богд сумын төвд зохион байгуулна.

2013 он
3 сард МАЖХ ITM үзэсгэлэнд анх удаа Түнш аймгаар оролцож Шилдэг стэнд ээр дахин шалгарч байв.
2013 он
2013 он
“Эсгийний баяр”-ыг жил бүрийн 07 дугаар сарын 22-нд Хужирт сумын нутаг Хүрэмний үзүүр гэх газарт уламжлал болгон БОАЖ сайд Оюунгэрэлийн дэмжлэгээр холбооны гишүүн ДМД компани болон Талбиун бааз хамтран жил бүр зохион байгуулахаар тогтсон.
2013 он
- Аймгийн АЖ эрхлэгчид Турк улсад хариу танилцах аялал хийсэн.
2014 он
Төвхөний угтах орчин, Эрдэнэ зуугийн угтах орчныг сайжруулах зураг эскиз ТЭЗҮ бүрэн хийж дуусгасан.
2014 он
2014 он
Орхоны хөндийн хогны менежмент төслийг санаачлан Мөнх тэнгэр баазтай хамтран ажиллах удирдамж гаргасан. Орхоны хөндийд хог түүх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан.
2014 он
2014 он
Орхон гол дээрх Онгоцтойн гүүр ашиглалтын шаардлага хангахгүй эвдрэл үүссэнийг анхаарч, жуулчдын урсгал, гол гарцуудын нэг болох энэ гүүрийг орлуулах 300 сая төгрөгийн өртөг бүхий хөвдөг гүүрийг ОХУ-с авчран байршуулах санаачлага гаргасан. Санхүүгийн дэмжлэггүй тул хэрэгжээгүй.
2015 он
2015 он
2015 он
МАЖХолбооны ITM үзэсгэлэнд Шилдэг мэргэжлийн холбоогоор шалгарч Голдэн компасс шагнал хүртсэн.
2015 он
-Уламжлал болсон ``Эсгийний баяр``-ыг 07 дугаар сарын 22-нд Хужирт сумын нутаг Хүрэмний үзүүр гэх газарт ``Сарлагийн наадам``-ыг 07 дугаар сарын 23-нд Бат-Өлзий сумын нутаг Өндөр-Хясаа хэмээх газарт орон нутгийнхантай зохион байгуулав.
- Герман мэргэжилтэн тогоочийг урьж Жуулчны баазууд, Зочин буудлуудад сургалт хийж, зочлох үйлчилгээ, жуулчны хооллолтын талаар мэдлэг олгох арга хэмжээ зохион байгуулав.
2016 он
ОХУ-ын Буриадын Улаан-Үд, Итгэл хамбын хийдийн ийн чиглэлд а аялал зохион байгуулж эхлэсэн.
2016 он
2016 он
-Хятадын тусламжаар ирсэн Био 00-г Эрдэнэзүү хийдэд байрлуулах ажлыг хамтран хэрэгжүүлсэн. Энэ төслөөс санаа авч ийм био 00 Монголд үйлдвэрлэж Орхоны хөндийн аяллын зам дагуу байрлуулах тухай тэндэр зарлагадсан боловч бүрэн хэрэгжээхгүй.
-Хүрхрээний Паркын мэдээлэлийн төв байгуулах зураг, төсөл гаргаж БОАЖ яамаар дэмжүүлсэн боловч бүрэн хэрэгжээгүй.
-Уламжлал болсон “Эсгийний баяр”-ыг 07 дугаар сарын 22-нд Хужирт сумын нутаг Хүрэмний үзүүр гэх газарт “Сарлагийн наадам”-ыг 07 дугаар сарын 23-нд Бат-Өлзий сумын нутаг Өндөр-Хясаа хэмээх газар орон нутгийнхантай хамтран зохион байгуулав.
2016 он
2017 он
– 4 сард Улаанбаатар хотод болсон Торгоны зам арга хэмжээний танилцуулгын үеэр Аймгийн удирдлага болон хувийн хэвшлийн төлөөлөгчдийн саналаар Аймагт АЖ салбарыг бодлогоор зөв цэгцтэй хөгжүүлэх, төр, ТББ, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах үүднээс Аймгийн АЖ зөвлөл байгуулах саналыг Аймгийн удирдлагад хүргүүлсэн.
– 6 сард Орхоны Хүрхрээ орчмын жуулчны баазуудад цэвэр усны нөөц сайжруулах зорилгоор 3 баазыг сонгон авч мэргэжлийн байгууллагаар гүний худаг гаргуулж тухайн баазуудын цэвэр усны хангамжийн асуудлыг шийдэхэд тусласан.
2017 он
- АСА трэвэл компаний санаачлагаар Орхоны хөндий жуулчны баазуудын цахилгаан хангамжийн асуудлыг цэгцлэх үүднээс бааз ажиллуулдаг ААН-ийн уулзалт зохион байгуулсан.
2018 он
– Дэлхийн өв Орхон голын нүүдэлчид холбооноос зарим нөхөд маань гарч Говь Хангайн нүүдэлчид АЖ холбоог байгуулсан.
– Уламжлал болсон “Эсгийний баяр”-ыг 07 дугаар сарын 22-нд Хужирт сумын нутаг Хүрэмний үзүүр гэх газарт “Сарлагийн наадам”-ыг 07 дугаар сарын 23-нд Бат-Өлзий сумын нутаг Өндөр-Хясаа хэмээх газарт орон нутгийнхантай зохион байгуулав.
2019 он
2017 оноос зогсонги байдалд ороод байсан холбоог саяхан шинэчлэн зохион байгуулж, холбооны дүрэм өөрчлөж, Удирдах зөвлөлийг шинээр байгуулав.
Хуучин УЗ-ийн гишүүдийн үнэмлэхүй олонх өөрсдийн сайн дураар УЗ-өөс гарах өргөдлөө өгсөн, мөн 2 нөхөр маань замын дундаас биднийгээ орхин одсон ба УЗ-ийн дарга Ш.Батсугар мөн Тэргүүний ажлаа өөрийн хүсэлтээр өгсөн тул шинээр